Тарант ХХК

Автомашин худалдаа үйлчилгээ

Япон автомашины оргиналь сэлбэг ба сэлбэг захиалгын тухай.

2010-07-16 12:40

 

 

Жинхэнэ сэлбэг гэдэг нь тухайн  автомашиныг үйлдвэрлэгчийн автомашин угсрах шугам дээр тавигдаж тухайн автомашиныг үйлдвэрлэн гаргахад хэрэглэгддэг тул чанарын бүх шаардлагыг хангасан байдаг.  Уг машиныг үйлдвэрлэдэг үйлдвэр ба түүнтэй хамтран ажилладаг заводад хийгдсэн байдаг. Хамтран ажилладаг үйлдвэр гэдэг нь тухайлбал, Toyota компаниар жишээ аван үзэхэд тухайн компанийн автомашины эд ангиулыг яг японд нь үйлдвэрлэх эрх авсан олон компаниуд эд анги бүрийг чанарын маш өндөр түвшинд үйлдвэрлээд нийлүүлдэг бөгөөд тухайн эд ангиудыг нэг шугман дээр угсардаг гэсэн үг юм. Тийм учраас  таны машинтай бүрэн дүүрэн нийлж тохирох баталгаатай тул хамгийн өндөр чанар, гэмтэлгүй ажиллах урт хугацаатай байдаг бөгөөд үнийн хувьд жинхэнэ сэлбэг нь дууриамал буюу тухайн үйлдвэрлэгч компаниас үйлдвэрлэх эрхийг нь аваад өөр улсад үйлдвэрлэж буй сэлбэгүүдээс маш өндөр үнэтэй байдаг. Ийм учраас манай орны хувьд жинхэнэ мөртлөө цоо шинэ сэлбэгийг их хэмжээгээр худалдаалахад хэрэглэгчдийн худалдан авах чадварт нөлөөлдөг бөгөөд үнэхээр шаардлагатай тохиолдолд японы үйлдвэрлэгчээс нь шууд захиалан нийлүүлэх нь зохимжтой байдаг. Япон улс нь автомашины үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цохидог улс бөгөөд автомашины парк шинэчлэлт нь маш богино хугацаанд өөрчлөгдөж байдаг тул нэг загварын автомашинуудын эд анги нь он оноороо өөр байдаг. Тухайлбал, зөвхөн Toyota -гийн каталогт гэхэд л хэдэн сая сэлбэгийн нэр байдаг.  Тиймээс оргиналь шинэ болон японд явж байсан хуучин сэлбэгийн аль алийг нь  захиалан нийлүүлэхэд тухайн сэлбэгийг хайх, яг тохирсоныг арал, моторын кодоор тулган олох, мөн  биднээс хамаарахгүй цаг улирал, тээвэрлэлт гэх мэтийн олон хүчин зүйл нөлөөлдөг юм. Иймд захиалгыг яг өдөр цагаар товлоход хүндрэлтэй бөгөөд захиалгын хугацааг дундажаар 14-21 хоногт биелүүлдэг.   
 Япон автомашин бүрийн эд анги бүхэн нь үйлдвэрлэгчийн лавлах каталогийн дагуу өөрийн гэсэн хувийн дугаартай байдаг. Захиалгаа өгөхийн тулд таны сонирхож байгаа эд ангийн дугаарын дагуу цахим каталогиас эрж олоод түүнийхээ дагуу захиалдаг. Тиймээс захиалгаа өгөхдөө өөрийн машины эд ангийн кодыг маш сайн нарийн өгөхгүй бол захиалж авч ирсэн хойноо таарахгүй байх зэрэг эрсдэл гарах магадлалтай байдаг. 
Захиалга өгөхөд кузовын дугаар болон капотын доор байдаг хүснэгтийн бүх өгөгдэхүүн,  буруу рультэй машинд VIN , заримдаа MODEL ч хэрэгтэй болдог бөгөөд эдгээрийг  бүрэн өгсөн тохиолдолд л тухайн эд ангийг өөрийнхөө машинд тохирно гэж итгэж болно. Тиймээс машинтай хүн бүр өөрийн автомашины  капотаа онгойлгоод энэ тоонуудыг заавал бичиж авах хэрэгтэй бөгөөд жолооны үнэмлэхээ хадгалдаг шиг байнга авч явах хэрэгтэй юм.
Үйлдвэрлэгчид зарим тохиолдолд маркетингийн арга хэрэглэн өөрийн ориг сэлбэгийг худалдааны тусгай тэмдэгтэй болгон зардаг. Энэ нь хуурамч  сэлбэг худалдахтай тэмцэх нэг хэлбэр юм.  Жишээ нь заримдаа HONDA–ийн сэлбэгэн дээр HAMP гэсэн барааны тэмдэгт байдаг.  Энэ нь Honda AfterMarket Parts гэсэн нэрийн товчилбор бөгөөд “Хондагийн худалдаанд гарсны дараах үйлчилгээний эд анги” гэсэн утгатай. 
Мөн фильтр, ремень, хаалганы резинэн эдлэл, тоормосны наклад, амортизатор, шил, гадна эд анги, свеча зэрэг олон сэлбэгийг үйлдвэрлэгч нь өөрөө биш боловч түүнтэй хамтардаг үйлдвэрт үйлдвэрийн хяналтын дор хийдэг. Гэхдээ эдгээр эд анги угсрах шугамд тавигддаг учир тэд нь бүрэн утгаар жинхэнэ ориг сэлбэг мөн юм. Ийм эд анги дээр  хоёр нэр, тухайлбал, “Mitsubishi Motors Genuine Parts” ба “Mitsuboshi Belts” гэсэн нэр байх жишээтэй.  Тиймээс энэ төрлийн эд анги маш өндөр үнэтэй байдаг бөгөөд манай улсад хуучин ориг сэлбэгийн үнэтэй төстэй болон түүнээс бага зэрэг өндөр үнэтэй сэлбэгийг японы ориг шинэ сэлбэг гэж худалдаалж байвал энэ нь тийм байх ямар ч боломжгүйг та бүхэн мэдэж авлаа. Иймд манайд худалдан авах чадвартай холбоотой жинхэнэ ориг шинэ  сэлбэгээс гадна  хуучин сэлбэгийг нийлүүлдэг. Японд осолд орсон ба хуучирсан автомашиныг устгахдаа хугацаа нь дуусаагүй эд анги, холбоосыг аваад дараа нь машин засахдаа ашигладаг төдийгүй Япондоо болон гадаадад гаргадаг бөгөөд монголоос гадна япон автомашин хэрэглэдэг бараг бүх л орон хуучин сэлбэгийг импортлодог. Учир үнэ нь хямд, жинхэнэ ориг сэлбэгийг бодвол хэд дахин заримдаа бүр хэдэн арав дахин хямд байдаг бөгөөд  анхнаасаа таны машинд зориулж үйлдвэрлэсэн жинхэнэ  оргиналь сэлбэг юм. Японд техникийн үйлчилгээний төвшин өндөр, автозамын нөхцөл манайхтай харьцуулшгүй, уур амьсгал дулаан тул сэлбэг хэрэгслийн   нөөц дуусах болоогүй байхаар барахгүй кузов, салон ба шилэн эд ангийн байдал нь шинээс огт дутахааргүй хэвээр байдаг. Мөн япон нь автомашины үйлдвэрлэгч эх орон тул иргэд нь автомашинаа тэр бүр олон жил муудтал нь унадаггүй бөгөөд амьдралын төвшин өндөр учраас авсан автомашинаа нэг их удаахгүй буцаан худалдаалдаг. Тиймээс автомашин худалдаалах олон арван асар том захууд байдаг бөгөөд эдгээр захууд дээрээс импортлогчид өөрийн оронд ихээр хэрэглэгддэг автомашинуудаа дуудлагаар худалдан авч, инжнерүүд нь автомашины эд ангийг шалган аваад сэлбэгэнд задалдаг. Харин он залуутай  3-4 жилээс бага явсан машинд ийм сэлбэг олдох нь муу байдаг бөгөөд учир нь  ийм машин нь бараг шинэ бөгөөд Япондоо ч гэсэн тэднийг унахыг бодохоос биш задлаж зарахыг боддоггүй. Тиймээс олдоц ховортой эдгээр машины сэлбэгийг захиалгаар нийлүүлдэг байна. За энэ дугаарт ерөнхийдөө япон автомашины сэлбэг нийлүүлэлтийн талаар ойлголт өглөө.

 

 

Ангилал : Авто хичээл | Нийтэлсэн : **no name | Уншсан (1840) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. ХАШ :
    2012-05-15 22:45

    honda cr v evap system хэрэгтэй байна

  2. цэрэнсүрэн :
    2012-05-14 15:21

    танайд 2002 оны Subaru foresteri n arin haalga bna uu yaraltai holboo barina uu

  3. bayar :
    2012-04-27 09:34

    sain uu tanaid 1999 onii toyota raum-nii abaariin der bgaa yu

  4. byamba :
    2012-04-20 12:15

    nissan liberty mashinii 4 amarjin guperiiin gerel bga yu awmaar bn

  5. Enkhbold :
    2012-04-18 10:02

    Mungulug saaral 2002 onii spacio-nii hormoi bn u?

  6. ganzorig :
    2012-04-01 12:23

    utas 98186923

  7. ganzorig :
    2012-04-01 12:18

    1998 onii toyota starletiin urd duguinii tsap bultaigaa comooroo bgaa yu avmaar bn

  8. khashaa :
    2012-02-25 14:52

    suvdan tsagan ongotei 2003 oni Allion mashinii zuun taliin toli baina u? baival margaash ojij avii . hayagaa helnuu. utas- 99025564

  9. Bayaraa :
    2012-02-18 10:17

    1999 оны Toyota raum-ний урд гупэр авъя утас:93061155

  10. жак :
    2012-02-16 15:18

    CRV -ийн кробка авна. /энгийн, троссгүй/

Сэтгэгдэлийн тоо : 25 Сэтгэгдэлийн хуудас 1 2 3 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл