Тарант ХХК

Автомашин худалдаа үйлчилгээ

NISSAN MOTORS - ын агаарын бохирдолыг бууруулах дэвшилтэт технологиудаас

2010-11-10 11:48

 

 
Дэлхийн цаг агаарын дулаарал, түүнээс улбаалсан олон сөрөг үзэгдэл хүн төрөлхтний өмнө тулгамдсан, иржждүй хойч үеийнхээ өмнө хүлээх маш хариуцлагатай нэн тэргүүнд авч үзэх тулгамдсан асуудал болж байна. Агаарын бохирдолыг нэгэн томоохон шалтгаан нь автомашинаас ялгарах хорт утаа болоод байгаа билээ. Энэ бүхэнтэй холбоотой автомашин үйлдвэрлэгчдийн өмнө байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлууд нийгмийн хариулагын түвшинд өндөр түвшинд тавигдаж байна. Ингээд NISSAN MOTORS-н байгаль орчинд ээлтэй зарит нэг технологиудаас танилцуулья.
            Агаар дахь нүүрсхүчлийн хийн /CO2/ тархалтын асуудлаар Ниссан дунд хугацааны байгаль орчны бодлогыг 2010 он хүртэлх байдлаар боловсруулан “Ниссан ногоон хөтөлбөр 2010” нэртэйгээр гаргажээ. Энэ хөтөлбөр нь тус компаний ирээдүй хойч үеэ хүндэтгэн, тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, мөн дэлхийн байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн ажээ.
            Ниссан, дотоод шаталтын хөдөлгүүрийн хүрэх дээд бүтээмжийг ахиулахаас гадна хэрэглэх шатахууны хэмжээг багасгахын тулд цахилгаан хөдөлгүүрийн хос ажиллагаатай HEV (Hybrid Electric Vehicle), хүчдэл нөөцлүүртэй цахилгаан хөдөлгүүрийн хос ажиллагаатай Plug-in HEV (Plug-in Hybrid Electric Vehicle), шатахуунт зай хураагууртай FCV (Fuel Cell Vehicle) болон цахилгаан EV (Electric Vehicle) автомашинуудыг сайжруулан шинээр бүтээж, ирээдүйд гүйцэтгэх урт хугацааны хэтийн төлөвийг тодорхойлж байна.
EV (Electric Vehicle) - Цахилгаан автомашин
FCV (Fuel Cell Vehicle) - Бүрэн зай хураагууртай автомашин
HEV (Hybrid Electric Vehicle) - Шатахуун болон цахилгаан хөдөлгүүрийн хос ажиллагаатай автомашин
Plug-in HEV - хүчдэл нөөцлүүртэй HEV
ICE (Internal Combustion Engine) - Дотоод шаталтат хөдөлгүүр
Байгаль орчинд халгүй цэвэр дизель хөдөлгүүртэй автомашинуудыг сайжруулалтын хүрээнд: Дизель хөдөлгүүр нь бензин хөдөлгүүрээс бага нүүрсхүчил /CO2/ ялгаруулдаг давуу талтай. Ниссан Мотор компани Европт  "Цэвэр дизель хөдөлгүүр" -үүдийг нэвтрүүлээд удаж байна. Одоогоор, Японд хатуу мөрдөгддөг хорт утаа ялгаруулах хязгаарын дүрэм журмуудад нийцэх дизель хөдөлгүүрүүдийг сайжруулж, илүү цэвэр байлгах бөгөөд дотоод зах зээлдээ эхлэн нийлүүлэхээр ажиллаж байна. Энэ нь X-Trail -д тавигдаж 2008 оны сүүлээр Японы зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн.
Бензин хөдөлгүүрүүдийн хувьсал
   
Ниссан нь шатах холимог оруулах ба шатсан хий гаргах хавхлагуудын ээлж хуваарилах гол нь хөдөлгүүрийн эргэлтээс шууд хамаарч ажилладаг байсныг өөрчилж бага шатахуунаар их чадал гаргах, бага эргэлттэй ч чадал сайтай байлгахаар ажиллаж VVEL (Variable Valve Event and Lift) системийг боловсруулсан. Хөдөлгүүрийн янз бүрийн ажиллагааны үед шатах холимогийн агаар дутах байдлыг багасгаж агаарын хэмжээг шууд тохируулдаг болсон. Энэ нь Skyline Coupe -т тавигдаж 2007 оны сүүлээс Японы зах зээлд нийлүүлэгдсэн.
   
     
Дэлхийн түвшинд өргөн хэрэглэдэж буй CVT
 
CVT хурдны хайрцаг нь ердийн автомат хурдны хайрцагнаас шатахуун зарцуулалтыг харьцангуй бууруулдаг нь бага овроос овор ихтэй бүх төрлийн автомашинд суурилуулж, өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд одоогоор дэлхийд өрсөлдөгчгүй байгаа юм. CVT хурдны хайрцагтай автомашиныг 2007 онд дэлхийн хэмжээнд 1 саяыг борлуулахаар төлөвлөж байсан. Үүнээс гадна шатахууны зарцуулалтыг илүү багасгахын тулд хурдны хайрцагны үрэлтийн хүчийг багасгаж хөдөлгүүрээс гаргах эргэлт бус чадалтай харилцан хамааралтай ажиллагаатай болгосон.
 
Цахилгаанаар ажилладаг автомашины технологи
Зай хураагуур бол HEV болон EV төрлийн автомашинуудын үндсэн хэсэг юм. Ниссан, NEC компанитай хамтран Авто Энерги Хангалтын Корпораци AESC (Automotive Energy Supply Corporation) байгуулан илүү сайжруулсан, ердийн зай хураагуураас хоёр дахин их чадалтай ба хоёр дахин нимгэн шүлтийн (Lithium-Iron) зай хураагуур бүтээсэн. Энэ бүтээлийг даруй энгийн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ер нь цаашид автомашин үйлдвэрлэгчид гэлтгүй бүх төрлийн үйлдвэрлэгчид байгаль орчинд ээлтэй шинэ технологиудыг туршин аль болохоор илүү дэвшилтэт технологи бүтээхээр ажиллаж байгаа нь байгаль орчны асуудал нийт хүн төрөлхтний өмнө маш том тулгамдсан асуудал болоод байгаагийн илрэл юм. Манай улсын хувьд ч тэр энэ талаар олон олон санал санаачлагууд гарч байгаа нь ирээдүй хойчийнхоо өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлаж эх болсон байгаль орчноо хайрлах, хамгаалах сэтгэлгээ өсөн нэмэгдэж байгаагийн шинж бөгөөд энэ ариун үйлст ухамсарт хүн бүхэн нэгдэж хувь нэмрээ оруулах нь бидний эрхэм үүрэг байх болно.
 

 

Ангилал : Авто хичээл | Нийтэлсэн : **no name | Уншсан (511) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. start :
    2012-02-09 11:46

    Ta buhen www.startcenter.mn hayagaar orj selbeg zahialgad handaarai

  2. zochin :
    2012-01-03 14:07

    wolkswagen polo mashinii motor bn uu hariu

  3. mmm :
    2011-08-04 13:27

    honda civic 2001 combi urd 2 gerel bn u

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл