Тарант ХХК

Автомашин худалдаа үйлчилгээ

ТҮЛШ ДАМЖУУЛАХ СИСТЕМИЙГ ЦЭВЭРЛЭХҮЙ. ХОЛБОО БАРИХ УТАС: 11485150,

2011-01-26 16:53

 

Түлш дамжуулах системийг бохирдлоос сэргийлж цэвэрлэх нь олон янзын үйлдвэрлэгчдийн хийж гаргадаг угаагч хэрэгслийг түлшний саванд юүлэх замаар хийгддэг. Ийм маягийн “инжектор цэвэрлэгч”-ийг зөвхөн шинэ машиныг ашиглаж эхэлснээс эхлэн хэрэглэх нь тохиромжтой.
Гүйлт ихтэй хуучин хөдөлгүүртэй машинд ийм хэрэгслийг ашиглах нь харин ч эсрэг үр дүнд хүргэж улам бохирдуулах магадлалтай тул шууд муу үр дүнтэй. Түлшний саванд болон түлш дамжуулах системийн дотоодод удаан хугацаанд хуримтлагдсан бохирдол нь цэвэрлэгчээр угаагдан гадагшлахдаа бензин шүүлтүүрийн торон шүүр төдийгүй түлш өгөгч бусад элемент, түүний дотор шүршүүр буюу форсункийг гэмтээж эвдэх аюултай юм. Хэрэв ингэхэд хүрвэл наад зах нь гэхэд шүршүүр форсунк-ийг задлан авч угааж цэвэрлэх буюу бүрмөсөн солих илүү үнэтэй засвар хийлгэхэд хүрэх болно.
Хөдөлгүүрийг задлалгүй түлшний системийг цэвэрлэх нь энгийн хялбар технологитой тул их өргөн хэрэглэгддэг юм. Үүний тулд автомашины өөрийнх нь бензиншахуурга насос-ыг салгах буюу эсвэл юүлэх хоолойтой залгана. Түлшний гулсуур тойрог рампа-ны оролтонд залгах буюу эсвэл төвлөрсөн шүршигчтэй бол өрц дроссель-ний хаалтны гол оньсонд холбосон дамжуулагчинд хянах самбарын шахах хоолойг залгана. Түлшний системийг угааж цэвэрлэхийн тулд дараах хоёр бүдүүвчийн аль нэгийг ашиглана. Үүнд:
Зураг 2а. Нэг контурын гэдэг нь түлшний системийн зөвхөн шахах хэсэгт хийгдэнэ. Энэ тохиолдолд, үндсэндээ зөвхөн шүршүүр форсунка-ийг л угааж буй хэрэг болно. Яагаад гэвэл, энэ ажиллагаа нь шүршүүр форсунка-ны зүүт клапаны дамжин өнгөрүүлэх чадвараар хязгаарлагддаг тул угаагч шингэний эргэлт нэлээд бага байдаг.
Зураг 2б. Хоёр контурт бүдүүвч нь шахах ба юүлэх зориулалтын түлш дамжуулах хоёр шугамд зэрэг холбогддог. Энэ нь бензины банк, бензин шахуурга насос ба бүрэн урсгалын шүүлтүүрээс бусад түлшний бүх системд угаагч шингэний эргэлтийг хангах тул түүнийг бүхэлд нь цэвэрлэж чадна.
 
Зураг. 2. Шүршүүр форсунк-ийг угаах төхөөрөмжийн бүдүүвч. А- нэг контурт, б- хоёр контурт. 1. –шүршүүр форсунка, 2- түлшний урсах тойрог рампа, 3- даралт тохируулагч, 4- сольвент буюу угаах шингэнтэй сав, 5- шүүлтүүр, 6- эргүүлгэн хаалт вентиль, 7. -манометр, 8.- Холбогч, 9- төхөөрөмжийн түлшний шахуурга, 10- хүргэгч турба, 11- юүлэх турба.
Тусгай зориулалтын цэвэрлэгч шингэнийг угаагч шингэн, сольвент оношлох төхөөрөмжийн банкнаас тодорхой даралтаар шахаж өгдөг. Цэвэрлэх ажилбарыг гурван удаа давтан хийдэг нь нэгэнт ёс болон тогтжээ. Үүнд:
Хөдөлгүүрийг 15-20 минут ажиллуулах,
15-20 минутын дараа бохирдлыг “гаргахын” тулд унтраах,
Хөдөлгүүрийг дахин 15-20 мин. ажиллуулж төгсгөх.
Үүнээс гадна, шүршүүр форсунка-д минутанд 11.0 –ээс 12,5 мянгын лугшилттай цахилгаан дохио өгөх замаар угааж цэвэрлэх үр ашгийг их нэмэгдүүлдэг төхөөрөмж байдаг. Ийм давтамжийн үед шүршүүр форсунка-ны клапан дэлсэх хамгийн дээд хэлбэлзлэлд хүрэх тул урсаж байгаа угаагч шингэнийг кавитацид оруулах буюу хөөсрүүлж, жижиг жижигхэн тэсрэлт үүсгэдэг. Энэ нь тундас хуримтлалыг бужигнуулж угаагч шингэнд өртөх талбайг нь нэмэгдүүлдэг тул цэвэрлэх үйл явц мэдэгдэхүйц хурдасч чанар нь сайжирдаг байна.
Хөдөлгөөнт зөөврийн төхөөрөмж Зураг 2. бол хөдөлгүүрийн түлшний системд нэг контурт бүдүүвчээр холбогддог. Энэ нь угаагч шингэнийг шахаж өгөх нь компрессор дахь агаарын даралтаар хэрэгждэгээс болж байгаа юм. Энэ үед түлшийг автомашины банканд эргүүлж  юүлэх дамжуулагч хоолой таглагддаг. Тийм учраас заримдаа даралт тохируулагч нь онгойхгүй бөгөөд сольвент буюу угаагч шингэн автомашины түлшний саванд юүлэгдэхгүй байхаар даралтыг тогтоож өгөх нь ч бий.  
 
Зураг 2. Түлшний цацагч системийг цэвэрлэх зөөврийн төхөөрөмж
 
Зөөврийн хөдөлгөөнт ийм төхөөрөмжийн давуу тал нь түүнийг автомашин байгаа газарт нь хаана ч аваачаад ашиглаж болдогт оршино. Харин тэнд нь компрессор заавал байх шаардлагатай.
Үндсэн дутагдал нь гэвэл сольвент буюу угаагч шингэний эргэлт түлшний бүх системд бүхэлд нь биш явагддаг тул үндсэндээ шүршүүр буюу форсунка л цэвэрлэгддэг байна.
Суурин төхөөрөмжүүд Зураг 3. хоёр бүдүүвчээр холбогддог тул өөртөө суулгасан шахуурга насос-тай байдаг бөгөөд тэр нь түлшний систем дэх угаагч шингэнийг бүрэн эргэлтэнд оруулж өгдөг юм. Тэгэхдээ түүний илүүдэл нь төхөөрөмжийн өөрийнх нь саванд эргэж ордог. Энэ тохиолдолд шүршүүр форсунка, түлшний тойрог рампа, даралт тохируулагч ба бусад элементүүд бүгд цэвэрлэгддэг.
Зураг 3. Түлшний цацагч системийг цэвэрлэх суурин төхөөрөмж
Шүршүүр форсунка-ийг хөдөлгүүрээс салгаж авалгүй угаахад гардаг гол дутагдал бол түүнийг оношлох боломжгүй бөгөөд түүнээс болж ажлынхаа үр дүнг бодитой үнэлэх аргагүй байдагт оршино. Түүнээс гадна, угаагч шингэн гүйж байгаа хэсэг буюу системийн зөвхөн дотоод тал цэвэрлэгдээд цацагчийн гадна гадаргууг цэвэрлэх боломжгүй байдаг.
Түлшний системийн цэвэрлэгээ үр дүн өгөхгүй, засварын дараа хөдөлгүүрийн хэвийн ажиллагаа хангагдахгүй байвал түүний бүрдэл хэсгийг хагас задлан цэвэрлэх хэрэгтэй болно.
Түлшний систем цэвэрлэдэг хэт авианы төхөөрөмж нь Зураг 4. шүршүүр форсунк-ийг цэвэрлэх ванна ба түүний ажиллах чадварыг хэмжих хянах самбараас бүрддэг.
Зураг. 4. Шүршүүр форсунка-ийг шалгах ба цэвэрлэх хэт авианы төхөөрөмж.
Шүршүүр форсунк-ийг хөдөлгүүрээс салгаж авсны дараа түүнийг стенд дээр түлш нь хэмжүүрийн сав мензурк-нд шүршигдэж байхаар байрлуулна. Энэ байрлал дээр дараах үйлдлийг шалгаж болно. Үүнд:
·        Түлшний “бамбар”-ын хэлбэр дүрс
·        Янз бүрийн режимд түлш хэр “нарийн” цацагдаж байгааг
·        Клапануудын бин битүү байдлыг
·        Шүршүүр форсунк-ны ажиллах чадал
Цэвэрлэх ёстой шүршүүр форсунк-ийг цацагч талаар нь тусгай уусмалаар дүүргэсэн хэт авиа ялгаруулагчтай ванннад далд ортол нь хийнэ. Шүршүүр форсунк-ийн шон дээр түүний клапаныг онгойлгож байхын тулд үе үе удирдлагын түлхээс өгч байх ёстой. Шүршүүр форсунк-ийг цэвэрлэсний дараа дахин шалгах хэрэгтэй. Ингэж цэвэрлэх үед үр ашиг нь бусад аргуудаас илүү өндөр байх бөгөөд ажиллах чадварыг нь хянах боломжтой юм.
Дутагдал гэвэл, цахилгаан соронзон ороолтны тусгаарлагч нь хэт авиагаар боловсруулах үед гэмтэх магадлалтай тул цөөхөн удаа хязгаартай хэрэглэвэл зохино.
Гар ажиллагаагаар цэвэрлэх ба угаах үед худалдаанд байдаг төрөл бүрийн цэвэрлэгч бодис түүний дотор карбюраторт зориулсан аэрозолийг ч хэрэглэж болно. Нэлээд дадал туршлагатай болсон хүн үүнийг бие даан хийж болох юм. Автомашин сонирхогч зарим хүмүүс бүүр шүршүүр форсунк-ийг угааж сурсан байдаг. Үүний тулд цэвэрлэх шингэнийг шүршүүр форсунк-д шахаж өгөх, цахилгаан түлхээс гаргах болон угаах явцад зүүт клапаныг үе үе нээж, хааж байх  энгийн багажийг өөрсдөө хийж ашигладаг байна.
Шүршүүр форсунк-ийг цэвэрлэсний дараа түүнийг хөдөлгүүрт тавихын өмнө торон шүүлтүүр ба резинэн жийргийг соливол их сайн.
Анхаарах зүйл. Шүршүүрийн жийрэг кольцоны бин битүү байдлыг алдагдуулах нь цаашид түлш шүүрэн урсаж улмаар гал түймэр гарахад хүрэх аюултай тул задлаж цэвэрлэсний дараа тэдний төлөв байдлыг хэсэг хугацааны турш байн байн шалгаж үзэх, тогтмол хянаж байх хэрэгтэй.
Дизель хөдөлгүүрийн түлшний систем ба шүршүүр форсунк-ийг бензин хөдөлгүүрт зориулсан энэ төхөөрөмжийг болон яг дизельд зориулсан тусгай төхөөрөмжийг ашиглан цэвэрлэж болно. Дизель ба бензин хөдөлгүүрийн  шүршүүр форсунк-ийг цэвэрлэх гол ялгаа нь цэвэрлэгч шингэний бүтэц, найрлага ба боловсруулах дэг журам горимд байдаг.
ЗӨВЛӨМЖ
Нэр хүнд муутай эргэлзээтэй түгээгүүрээс түлш цэнэглэхээс аль болохоор зайлсхийх. Чанар сайтай бензин ашиглах нь түлш өгөх системийн бүрдэл хэсгүүдийн төдийгүй нэгэнт ажилласан хийг хоргүйжүүлэгч болон хүчилтөрөгчийн мэдээлүүр датчик, лямбда-зонда-ийн эдэлгээний хугацааг уртасгадаг болохыг ямагт санаж явах.
Түлшний бүрэн урсгалт шүүлтүүрийг машин үйлдвэрлэгчийн зааж өгсөн хугацаанд заавал солих.
Шинэ автомашины хувьд 5-7 мянган км гүйсний дараа тунадас шаар үүсгэхгүйн тулд бензинд цэвэрлэгч нэмэлтийг хийж байх нь зүйтэй.
Түлшний системийн урьдчилан сэргийлэх цэвэрлэгээг дараагийн тохиолдолд хийнэ:
Стандартантанд тохирсон чанартай бензин хэрэглэж байгаа үед 30-40 мян. км-ийн гүйлт тутамд, эргэлзээтэй бензин хэрэглэж, их явдаг машинд 15-20 мян. км тутамд.
 

 

Ангилал : Авто хичээл | Нийтэлсэн : **no name | Уншсан (823) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. ariuka :
    2011-06-30 14:18

    tanaid tulshnii sistemiig tseverledeg yum uu?

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл