Тарант ХХК

Автомашин худалдаа үйлчилгээ

FOB,C&F, CIF гэж юу вэ?. ХОЛБОО БАРИХ УТАС: 11485150,

2011-01-26 17:01

 

Олон улсын ачаа тээвэр, чингэлэг тээвэр зэрэгт жишиг болгон хэрэглэдэг дэлхий нийтийн ойлголт. Маш олон товчилсон нэрс бий. Түүнээс хамгийн олон дайралддаг FOB үнэ буюу free on board эсвэл freigh on board гэж ч тайлбарладаг. Энд хуучин автомашин экспортолдог Японы компаниудын хувьд бол зарим нь дээрх үнэнд өөрийн үйлчилгээний хураамж (commission), тээврийн үнэ зэргийг оруулсан байхад зарим нь дээрх багтаагүй байх жишээтэй. Чингэлэг зарим тохиолдолд гэмтэх, унах, зарим тохиолдолд хөлөг онгоцон ачигдаж байхдаа ус руу унах тохиолдол гардаг гэнэ. Ийм тохиолдолд тээвэрлэгч, тээвэр зуучийн компани биш нийлүүлэгч тал хариуцлага хүлээдэг гэнэ. Vanning буюу автомашиныг чингэлэгт татаж бэхэлдэг үйлчилгээ дунджаар нэг машин $200 байна. Мөн THC буюу terminal handling charge гэж чингэлэг терминалын хөлс гэж бий. Энэ нь 100 ам.доллар орчим. Үүнтэй ижил төлбөр Монголын тээвэр зуучийн компанид төлөх нь бий.
C&F гэдэг нь Cost and Freight гэсэн үг. Хэрэв ийм үнэ байвал FOB үнээс гадна freight буюу тээврийн үнэ орсон байдаг.
CIF буюу Cost Insurance Freight мөн адил FOB үнээс гадна freight буюу тээврийн үнэ, мөн далайн тээврийн даатгал орсон байдаг.
Чингэлэг тээврийн төлбөр хоёр хэлбэрээр төлж болдог. Prepaid буюу чингэлэг ачаа хүлээн авч байгаа хувь хүмүүс, албан газрууд  чингэлэг тээврийн зардлаа нэгмөсөн төлж ачаагаа хүлээн авах хэлбэр өөрөөр хэлбэл CIF төлсөн гэсэн үг. Нөгөө хэлбэр нь Collect буюу чингэлэг ачаа хүлээн авч байгаа хувь хүмүүс, албан газрууд  чингэлэг тээврийн зардлаа Монголд төлөөд ачаагаа хүлээн авах хэлбэл өөрөөр хэлбэл FOB төлөөд ачуулсан гэсэн үг. Зарим Японы компаниуд CIF төлөхгүй бол нэг ч чингэлэг ачдаггүй нөхцөл бий.
Монголд бол сүүлийн буюу Collect түгээмэл хэлбэр. Чингэлэг Японы боомтоос ачигдан Хятадаар дамжин, Замын-Үүд, Улаанбаатарт иртэл гурван долоо хоног наад зах нь болно. Хуучин автомашин импортлогч компани хувь хүмүүс дээрх хугацаанд мөнгөө түгжихийг хүсэхгүй тул ачааг ирсэн хойно төлөөд авдаг гэнэ.
Төлөх мөнгөн дүнгийн хувьд ялгаагүй ижилхэн. Харин сүүлийн хэлбэрийн нэг эрсдэл нь долларын ханшн өсвөл ачаа ирэхэд та илүүг төлөх болсон байж магадгүй талтай гэнэ.
Монгол руу ачдаг Японы тээвэр зуучийн компаниуд гэвэл Azuma Shipping, Toyo Trans, Techno Trans, Nichibo зэрэг компаниуд байдаг. Сар бүр чингэлэг тээврийн үнэ тухайн компанийн зүгээс өөрчлөгдсөн байх магадлалтай тул нэг газар нь үнэтэй бол нөгөө газараар үйлчлүүлж болно. Жишээ нь энэ арваннэгдүгээр сард хамгийн хямд үнэтэй байгаа тээвэр зуучийн компани бол Techno Trans гэнэ. 40 тоннийн чингэлэг Улаанбаатар хүртэл 3400 ам.доллар. Тэгэхээр 4 жижиг тэрэг орно гэж үзвэл нэг машин 850 ам.доллар болж байгаа юм.
Энд буусан хойно гурван өдрийн дотор customs clearance хийх ёстой. Гурав хоногоос цааш хэтэрвэл хөлс төлдөг.
 

 

Ангилал : Авто хичээл | Нийтэлсэн : **no name | Уншсан (513) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. BOBO :
    2011-07-08 16:20

    techno trans hyamdhan gej hudlaa. suuliin ueiin baidlaar tedniih 4150$ bgaashd. ternees gadna mongoliin 2hon zuuchaar yavuuldag ter 2iih ni talbai gej boon hundrel chiregdel uchruulsan gazar bdag.

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл