Жолооч нарыг дүрэм бариулах 30 телекамер ажиллаж байна. ХОЛБОО БАРИХ УТАС: 11485150,
2011-01-26 17:11
.jpg)
Телекамерууд машины дугаарыг 300 метрт илрүүлж, тээврийн хэрэгслийн тоог бүртгэнэ. Солонгос Улсын Засгийн газраас урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохион байгуулах зорилгоор “Зам тээврийн оновчтой систем” төслийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Төслийн хүрээнд, нийслэлийн автозамын 46 уулзварт хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиог шинээр суурилуулснаас гадна нийслэлийн томоохон авто замын уулзварууд дээр “ССТV” хөдөлгөөнт камерыг автозамын 26 уулзварт байрлуулжээ. Шинээр суурилуулсан гэрлэн дохио, телекамерыг хянах зорилгоор Удирдлагын нэгдсэн төвийг байгуулсан аж. Ингэснээр уг төвөөс дээрх 26 уулзварын замын хөдөлгөөнийг тус бүрээр нь хянаж, хаана ямар зөрчил гарсан талаар холбогдох Замын цагдаагийн газарт мэдээлэх бүрэн боломжтой болжээ.
Камеруудыг хөдөлгөөн ихтэй хотын төв хэсэгт голдуу байрлуулж, Тухайлбал баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх бараг уулзвар бүрт, Зуун айлын уулзвараас Баянбүрдын тойрог гэх мэтчилэн олон газарт нийтдээ 26 камер суурилуулж, замын хөдөлгөөнийг манай төвөөс хянан ажиллаж байгаа юм байна. Мэдээжийн хэрэг авто замын хөдөлгөөнийг хянаж, осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчил гарсан тохиолдолд түргэн шуурхай зохицуулж зөрчлийг арилгах зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах томоохон алхам гэж ойлгож болно. Бусад дэлхийн олон оронд ч замын хөдөлгөөний телекамераар хянадагтай адил манай улс, тэр дундаа нийслэл хотын хэмжээнд сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд зайлшгүй шаардлагатай болсон учраас өнөөдөр нийслэлийн хүн ам, авто замын хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн тоогоо бодсон ч тэр дээрх камер болон гэрлэн дохионууд байх нь зүйтэй юм.
Одоо хэрэглэж байгаа гэрлэн дохио нь хэт хуучин бөгөөд хоцрогдсон гэж хэлж болно. Жишээ нь өдөр ч байсан, орой ч байсан нэг хэвийн ажиллаж байдаг. Үүнээс үүдэн оройн цагаар хөдөлгөөн сийрэг үед жолооч нар гэрлэн дохион дүрмийг зөрчиж, улмаар осол аваар гарах нэг үндэс болдог. Үүнийг зохицуулж, шинэ гэрлэн дохио тусгай цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд өөрөөр хэлбэл өдөр, шөнийн тусгай хуваарьтай байна гэсэн үг. Замын цагдаагийн удирдлагын төв нь бүх камерыг операторууд хянаж, хэвийн үйл ажиллагааг хангаж, удирдлагын төвд Замын цагдаагийн газраас хянагч нар суух бөгөөд тэд замын хөдөлгөөний дүрэм зөрчигдсөн, эсвэл осол аваар гарсан тохиолдолд ойрын цагдаагийн пост, замын цагдаагийн ажилтанд мэдээлж, хэрэг зөрчлийг арилгаж байх юм байна. Удирдлагын төвөөс хөдөлгөөнийг 24 цаг хянадаг. Нэг жишээг хэлэхэд хэрэг, зөрчил гаргачихаад зугтах тохиолдол байдаг ийм тохиолдолд дараагийн уулзварын камер уг машиныг дугаартай нь илрүүлэх боломжтой.
Энэ хянагч камер суурилуулснаар адаглаад хөдөлгөөнд оролцох машины тоог хүртэл тогтоох боломжтойгоос гадна 300 метр хүртэлх зайд ойртуулан татаж машины дугаарыг харах бүрэн боломжтой. Мөн хянагч камер 360 градус буюу бүх зүгт чөлөөтэй эргэдэг. Уг камерт бичигдсэн бичлэгүүд сарын хугацаанд архивлагдаж байх бөгөөд хэрэг зөрчилтэй холбоотой болон баримт нотолгооны дүрс бичлэгүүдийг хэргийн баримт гэсэн үүднээс тус тусад нь архивлан авах юм байна шүү жолооч нараа.


Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих