Тарант ХХК

Автомашин худалдаа үйлчилгээ

Цагаан сар дөхлөө, таны машины бүрэн бүтэн байдал хир байна вэ? ХОЛБОО БАРИХ УТАС: 11485150,

2011-01-26 17:14

 

Монголын хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлийн тулгамдсан олон асуудлын нэг нь зам тээврийн нөхцөл байдал. Замын түгжрэл, эвдрэл, осол аваар, нийтийн тээврийн үйлчилгээ гэхчилэн хоорондоо уялдаа холбоотой олон асуудал цагаан сарын үеэр бүүр ихэсдэг. Учир нь хүн бүр хүйтнээс бэрхшээж унахгүй байсан машинаа асаах, айлчин золгуут хийх зорилгоор автомашины хөл хөдөлгөөн харьцангуй ихэсдэг. Иймээс жолооч нартай сэрэмжлүүлэг анхааруулага өгөхийг зорьлоо. Замын цагдаагийн газраас ч автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах ажил эхэлсэн байгаа юм байна.
Автомашины тоо жилээс жилд өсч, жилд дунджаар 40 мянгаар нэмэгддэг үзүүлэлттэй байсан бол энэ жил 60 мянгаар нэмэгдсэн.  Үүнтэй холбоотой зам тээврийн нөхцөл хүндэрч байна. Манай улсын  хөдөлгөөний аюулгүй байдал гамшгийн хэмжээнд хүрснийг хүн бүр л мэдэрч байна.  Манайд 100 мянган  тээврийн хэрэгсэлд ногдох зам тээврийн ослын нас баралт 22 хүн байна. Ихэнх  улсад 7-8 байдагтай харьцуу­лахад л энэ тоо нэгийг бодогдуулна. Хамгийн чухал асуудал бол өнгөрсөн жил оношлогоонд орсон гэх 262 мянган машин бүрэн бүтэн байсан уу гэдэгт байгаа юм.  Мэдээж бүрэн биш тээврийн хэрэгсэл осол гаргах нь их байдаг. Жолооч нар за гайгүй биз дээ гээд хүүхэд, хөгшдөө аваад айл хэсэх ажилдаа ордог, ингээд харамсаад барахгүй юм болох нь бий. Зам, тээврийн асуудал хүнтэй  шууд холбоотой. Жолооч нарын хариуцлага, ур чадвар, автомашины мэдлэг гэх мэт. Ер нь бол нийслэлийн хэмжээнд 350 км автозам бий. Анх автозамаа  500 мянган хүн амын ачаалал, даацыг тооцож барьсан гэдэг. Харин өнөөдөр Улаанбаатарын хүн амын тоо нэг  сая гаруй  болсон. Хотын зам ачааллаа дийлэхгүйд хүрсэн гэсэн үг. Нийслэл баруунаас зүүн тийш сунаж тогтсон. Энэ дагуу Энхтайваны өргөн чөлөө гол зам. Гэвч энэ зам ачааллаа даахгүй байгаа бөгөөд нийт замын 80 гаруй хувь нь эвдрэлтэй гэсэн тооцоо байдаг. Гэвч муу замтай, дээр нь бүрэн бус машинтай бол осол аваар улам л нэмэгдэнэ, тиймээс жолооч нар автомашиныхаа бүрэн бүтэн байдалд анхаарлаа хандуулах нь чухал бөгөөд бүр боломжгүй бол огт унахгүй байсан нь дээр.
Учир нь нийслэлийн хэмжээнд нэг хоногт  иргэдээс осол аваарын 130-150 дуудлага,  мэдээлэл ирдэг. Үүнээс 15 орчим нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой дуудлага байдаг бол 10-20 нь эд материалын ихээхэн хохиролтой,    35-45  нь сог­туу­гаар жолоодсон хэргийнх    байдаг. Үүнээс   согтуугаар зам тээврийн осол үйлдсэн тохиолдол дунджаар гурав гардаг. Мөн хүний амь хохирсон хэрэг өдөрт 2-3 бүртгэгдэж байна. Зөвхөн энэ  он гарснаас хойш 301 хүн ослын улмаас амиа алдлаа. Замын хөдөлгөөний эмх цэгц, осол аваар, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөг нэг зүйл нь жолоочийн хариуцлага. Сахилгагүй жолооч нар Улаан­баа­тарт, тэр дундаа замын хө­дөл­гөөнд  хууль хэрэгждэггүй юм шиг ойлголт төрүүлээд байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эсэх нь хүний ухамсар. Хоногт 35-45 согтуу жолоочийг саатуулж байгаа ч нийслэлийн хэмжээнд хяналт тавихаар 100 гардаг байна. Согтуугаар машин жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг үнэхээр аюултай, аваар хийж, олон хүний амь хөнөөсний дараа харамсаад барахгүй шүү дээ. Мөн таны машин бүрэн бус байх юм бол ард иргэдэд ямар хор хөнөөлтөйг нэг өгүүлбэрээр хэлье. Хөгжингүй орнуудын 70-80 машины ялгаруулдаг хорт утааг, монголын нэг бүрэн бус машин ялгаруулдаг гэсэн тооцоог гаргасан байна. Машины утаа газраас 20-30 см-т буюу хүнийн амьсгалах замд шууд гардаг учраас та өөрөө ч мэдэхгүй хайртай хүмүүс, нялх балчир үр хүүхдээ хордуулж байдаг байх нь. Сүүлийн 10  жилийн дунджаар осол аваарын  хэргийн газар нас барсан тохиолдол 340 байгаа. Өнөө жилийн баримтыг нэг сарын өмнө харахад 270,  одоогийн байдлаар  300 гараад байгаа юм байна.  Тооны хувьд сүүлийн 10 жилийн дундаж уруу дөхсөн байна. Тиймээс жолооч бүр өнөөдөр, маргааш, насан туршдаа харамсаж амьдрахгүйн тулд автомашиныхаа бүрэн байдалд анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд ингэснээрээ та өөрийн болон бусдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа хэрэг бөгөөд эцсийн эцэст таны жолоо барих эрх бусдын аюулгүй зорчих эрхээр хязгаарлагдаж байдаг гэдгийг сануулья.
 

 

Ангилал : Авто хичээл | Нийтэлсэн : **no name | Уншсан (471) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл