.jpg)
Цагаан сар дөхөж жолооч нар сэлбэгийн эрэлд гарч байгаа энэ үед манай сурвалжлах баг ч жолооч нарын эрэлтийг хангах сэлбэгийн дэлгүүрийн эрэлд гарсан юм. Улаанбаатар хотоор дүүрэн автомашин. Зам ачаалалаа дийлэхээ больж, автомашины утаа асуудал болоод байгаа билээ. Энэ олон мянган автомашины жолооч нар сэлбэг хэрэгслээ хаанаас, яаж сонгож авдаг болон тэдний эрэлтийг хангах газар байдаг эсэх нь бидний сонирхолыг татсан юм. Бид сэлбэгийн дэлгүүр төвлөрсөн томоохон төвүүд болон төрөлжсөн дэлгүүр, захуудаас эрлээ үргэлжлүүллээ. Томоохон төвүүд нь лангуугаа түрээслүүлдэг тул лангуу нь зай багатай, гол төлөв хятад сэлбэг, ганц нэгээрээ нийлж задалсан автомашины сэлбэгээ зарж байлаа. Түрээс өндөр, задалсан машин нь цөөн учир үнэ гэж тэнгэрт хадсан байв. Дараагийн сонголт нь захууд байлаа. Томоохон захуудаар явахад бас л 20 тн-н контейнер тавьсан, хүйтэнд худалдан авагч нь ч, худалдагч нь ч дагжин чичирсэн дүр зураг харагдав. Захуудын наймаачид гол төлөв монголд удаан хугацаанд явж байсан автомашины хямд худалдаж аваад задладаг болох нь тодорхой болов. Энэ тохиолдолд чанарын асуудал ярих боломжгүй болсон тул дараагийн эрэлдээ гарлаа. Автомашинтай найзууддаа учир явдлаа хэлэн ямар газар хайж байгаагаа хэлтэл Старт центр гэж оригналь япон сэлбэг худалдаалдаг шинэ төв нээгдсэн, японоос их хэмжээгээр автомашин задлан оруулж ирдэг, маш их сэлбэгтэй, монголдоо л хамгийн боломжит хямд үнэ тогтоосон газар байгаа гэж зааж өглөө. Шар хад явах зам дагуу 16-р хороололын автобусны буудлаас цаашаа 500-гаад метр яваад зорьсон газраа ирлээ. 3 давхар, шил толь болсон худалдааны төвийг хараад сэлбэг худалдаалдаг газар гэхэд нэг л итгэлгүй дотогшоо орлоо. Худалдааны зааланд компьютерийн ард ижил хувцасаар жигдэрсэн борлуулагч нарыг хараад банкинд ороод ирэв үү гэж бодсон шүү. Старт центр гэсэн бичигтэй цэнхэр хувцастай нөөцийн ажилтанууд борлуулагч нарынхаа захиалсан сэлбэгийг агуулахаасаа гарган ирж, хоорондоо станцаар мэдээлэлээ солилцон үйлчлүүлэгч нартай түргэн шуурхай үйлчлэж байгааг хараад нэг борлуулагчруу дөхөн очиж унаж явсан машиныхаа сэлбэгээс нэгийг байгаа эсэхийг лавлав. Борлуулагч машины маань марк, оныг асуугаад дэлгэцэн дээрээ код хийн хайтал манай машины сэлбэгүүд бараг бүгдээрээ ярайтал гараад ирлээ. Таны сэлбэг байгаа юм байна, гээд хэлсэн үнэ нь юу вэ, нөгөө хотын төвийн авто худалдааны төвүүдийн лангууны худалдагч нарын хэлж байсан үнээс бараг 30% хямд үнэ хэлдэг байгаа. Ингээд тус төвийн Маркетингийн албаны захирал Х.Янжмаатай уулзаж товч мэдээлэл авсан юм.
С: Танайхыг чинь банк л юм байх гэж бодлоо шүү, сэлбэгийн худалдааны ийм том төв нээгдсэнийг мэдсэнгүй.
Я: Өө, манайх бүүр 1997 оноос хойш л үйл ажиллагаа явуулж байгаа л даа. Манайхыг мэддэг олон жил үйлчлүүлсэн хэрэглэгч нар их байгаа. Яг энэ чиглэлээр дагнаад 10 гаруй жил болж байна. Манайх бусад газрууд шиг л гадаа худалдаа хийдэг байсан л даа, саяхан энэ 9 сард худалдааны төвөө ашиглалтанд оруулаад, орчин үеийн жишигт нийцсэн, тохилог дулаахан, газраас хэрэглэгч нартай үйлчлэж байна.
С: Танайхыг сэлбэгийн их нөөцтэй гэж сонссон.
Я: Манайх ер нь маш их сэлбэгтэй л дээ. Учир нь японы Toyota, Nissan, Mitsubsishi, Honda, Suzuki, Subaru, Daihutsu,Isuzu, Mazda гээд 9 үйлдвэрлэгчийн бүх төрлийн суудлын автомашины сэлбэгийг оруулж ирдэг. Нийтлэг болон он залуутай, үнэтэй, ховор гээд л бүгдийг. Гэхдээ япон автомашины парк шинэчлэлт маш богино хугацаанд хийгддэг учир нэг ижил төрлийн машины эд ангиуд оноосоо хамаараад таарах таарахгүй байдаг л даа. Зөвхөн Toyota-н машинууд л гэхэд хэдэн мянган кузовын дугаартай байдаг. Манай компанийн давуу тал гэвэл японы автомашины 9 үйлдвэрлэгчийн 90 оноос хойш үйлдвэрлэгдсэн бүх машины сэлбэгийг арлын дугаараар нь буюу 1 сая 600 мянган моделийг бүртгэн санхүүгийн программд оруулан худалдаа хийж байна. Энэ тохиолдолд жолооч хүн өөрөө машиныхаа марк, оныг, зарим эргэлзээтэй үед копутаа сөхөхөд харагддаг арлын дугаараа мэдэж байхад буруу сэлбэг авах тохиолдол гарахгүй гэсэн үг л дээ. Зарим жолооч нар энд тэндэхийн газруудаар буруу оношлогоо хийлгэн буруу сэлбэг авах тохиолдол хааяа гардаг. Тэгэхээр бүүр юу нь болохгүй байгаагаа мэдэхгүй үед манайд ирээд манай ашиглалтын инженерээс зөвлөгөө авсан ч болно. Олон жилийн туршлагатай Д.Эрдэнэбаяр гээд сайн инженер байгаа.
С:Танай агуулахыг хальт харлаа. Гоё юм аа.
Я: Бүх сэлбэгээ үйлдвэрлэгч, марк, бүүр оноор нь, эд ангиар нь төрөлжүүлэн байршуулж, санхүүгийн программдаа оруулсан. Борлуулагч нар үйлчлүүлэгчийн сэлбэгийг программаас дуудахад А-4-2 дээр марк -2-н R хаалга 5 ширхэг байна гээд шууд харах жишээтэй. Бүрэн програмжуулсан. Агуулахын зохион байгуулалтыг ҮХАҮТ-р дамжуулан PUM гээд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдаг тэднийхээс Алберт Жагер гээд Ямаха группын агуулахын супервайзераар 30 гаруй жил ажилласан мэргэжилтэнтэй хамтран хийсэн байгаа.
С: Танайх үнийн ямар бодлого баримталдаг вэ?, харьцангуй хямд юм шиг санагдлаа.
Я: Сэлбэг бол талх шиг 1000 төгрөг гээд зарах боломжгүй хэцүү л дээ. Хувь хүн, албан байгууллага гээд өргөн хүрээтэй бизнес байдаг. Зарим нь хятадаас маш хямд, хэврэг сэлбэг зөөж байхад, зарим нь монголд явж байсан машин аваад махчилж зардаг. Хятад сэлбэг хямдаас гадна, жинхэнэ оригналь сэлбэг биш учраас машины эд ангид сөргөөр нөлөөлж, дагалдах эд ангиудыг эвддэг. Манай давуу тал гэвэл японы аукцион дээрээс машин худалдан аваад манай инженер техникийн ажилтанууд эд ангийг шалгаад ачуулдаг учраас, чанар нь сайн байдаг. Их хэмжээгээр авдаг учраас хэт өндөр үнэтэй тогтоох шаардлагагүй. Ерөнхийдөө манайхтай төстэй үйл ажиллагаа явуулдаг хэдхэн компани л байдаг. Тэдэнтэй харьцуулахадхямдрал буюу хэрэглэгчтэйгээ үнийн тохиролцоо хийдэг. Тийм болохоор хувь хүн гэлтгүй машин унаатай байгууллагууд хүртэл гэрээ хийгээд 10 % хүртэл хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой.
С: Та хэрэглэгч нартай хандаж юу хэлэх вэ?. Бас юуг амлаж байна.
Я: Цагаан сар дөхөж байна. Хүн бүр л машин тэргээ хөдөлгөөд уначих юмсан гэж хичээж байгаа байх. Та манайд ирсэнээр хайснаа олох, байхгүй бол японруу шууд захиалах, мэдэхгүйгээсээ болж хэт үнэтэй сэлбэг авах эрдсдэлд орохгүй байх зэрэг давуу талыг олж авна. Та бүхэнд сар шинийн мэнд хүргэж, хамгийн их нөөц, хямд үнэ, сайн үйлчилгээг л санал болгоё доо.


Сэтгэгдэл
Och :
Grand mark 2 iyn sogtuu tulk avna. utas 99115026
Сэтгэгдэл бичих