Бичлэгийн тоо : 41 |
Дэлгэцэнд : 41-41
Манай сэтгүүлийн энэ булангаас та бүхэн автомашин болон түүний арчилгаа болон засвар үйлчилгээтэй холбоотой бүхий л төрлийн мэдээллийг авах болно. Анхын дугаартаа бид хуучин автомашин худалдаж авахдаа анхаарвал зохих зөвлөгөөг "Ландсервис" засварын газрын эзэн Арцсэдтэй хамтран бэлтгэлээ. Өнөөдөр манай техникийн зах, автомашин худалдах цэгүүдээр шинэ болон хуучин автомашинууд худалдаалагдаж байгаа. Шинэ машин худалдан авах гэж буй хүмүүст зөвлөөд байх юу байхав. Харин хуучин буюу ашиглаж байсан автомашин худалдан авахдаа юу анхаарах вэ гэдэг талаар зөвлөе.