Таны машинд шинээр нэмэгдсэн танихгүй элдэв хачин дуунууд бүхэн ямараа нэгэн гэмтэл гарах гэж байгаа илэрхийлдэг. Жишээ нь, тоормос гишгэхэд жингэсэн дуу гарвал наклад солих болсныг төмрийн дэржигнэсэн дуу гарвал тоормосны колодок солих болсныг анхааруулж байгаа юм.
Гар карданы гэрэл гэдэг бол ганц гар тоормоз ч биш ер нь тоормозны системд ямар нэг асуудал гарахад анхааруулах зорилгоор асдаг гэрэл гэж ойлгоод байгаа. Хэрэв тоормозны наклад нимгэрээд шингэн нь доошлоод ассан бол авах хамгийн зөв зохистой, ном ёсны арга хэмжээ бол шингэн нэмэх биш, наклад солих юм. Энэ удаад хэдэн төгрөгийн татууг бодож шингэн нэмж гэрлийг нь унтрааж болох. Гэхдээ амь насанд холбогдох асуудал шүү. Найдвартайгаар нь л хийх хэрэгтэй.