Автомашиныг хэрхэн үр дүнтэй ашиглах цуврал алтан дүрмүүдээс.

Та бүхэн автомашинаа /жич: хөдөлгүүрийг/ аль болох удаан хугацаанд эвдрэл гэмтэлгүй , түлшний зарцуулалт багатай байлгахын тулд хамгийн түрүүнд агаар шүүгчээ аль болохоор цэвэрхэн хуурай байлгах шаардлагатай. Учир нь манай орны цаг агаар хуурайшилт ихтэй, авто зам муу, дэд бүтэц сайнгүйтэй холбоотой гэр хороололын зам, хөдөө гадаа явах, хаврын шуурга зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотой агаар шүүгчийн хайрцагны бохирдолт, бөглөрөлт, тосны өтгөрөлт нь бусад хөгжилтэй улc орнуудтай харьцуулахад харьцангуй хурдан байдаг. Автомашины хөдөлгүүр нь гаднаас авч буй агаарыг зөвхөн агаар шүүгчээр л дамжуулж авах ёстой байдаг. Иймд агаар шүүгчийн хайрцаг нь агаар сорох хоолойноос бусад хэсгээрээ зүү орох ч зайгүй маш сайн битүүмжлэгдсэн байх ёстой.


.jpg)
Манай сэтгүүлийн энэ булангаас та бүхэн автомашин болон түүний арчилгаа болон засвар үйлчилгээтэй холбоотой бүхий л төрлийн мэдээллийг авах болно. Анхын дугаартаа бид хуучин автомашин худалдаж авахдаа анхаарвал зохих зөвлөгөөг ".jpg)


