Тарант ХХК

Автомашин худалдаа үйлчилгээ

ТАРАНТ ХХК-Н ТАНИЛЦУУЛГА

2010-01-27 14:45

         

Сайтын тухай

     Энэхүү сайт нь блогын системээр ажиллах бөгөөд автомашин сонирхогч хэн боловч өөрийн вэб хуудсыг нээж автомашины сонирхолтой мэдээ, зөвлөгөө, автомашин худалдаа, сэлбэгийн худалдаа гэм мэт хувийн бизнесээ манай сайтаар дамжуулан эрхлэх өргөн боломж олгож байна. Танд зориулж хийсэн шилдэг сайт. Та манай сайтаар дамжуулан ямар ч үнэ төлбөргүй, өөрийн сайттай болоорой.

Компанийн тухай.  Манай компани нь 1997 оноос эхлэн гадаад худалдаа болон герман автомашин, сэлбэгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хөгжлийнхөө явцад өргөжин тэлж, япон автомашин, япон автомашины сэлбэгийн худалдааны чиглэлээр Старт центр худалдааны төвийг ажиллуулж, одоогоор Авто плаза, Дако холл, Хурд их дэлгүүр, Дархан аймгийн гэсэн дөрвөн салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.


    Манай компани япон улсын авто машины болон сэлбэгийн худалдааны томоохон компаниудтай хамтран ажилладаг. Монголын Япон Автомашины сэлбэгийн худалдааны анхдагч болох манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн үргэлж хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн чанартай оригиналь сэлбэг хэрэгсэл, чанартай засвар үйлчилгээ хүргэх зорилгыг өмнөө тавьж хөдөлмөрлөсөн бөгөөд өнөөдөр автосэлбэг, засвар үйлчилгээний мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэйгээр “СТАРТ ЦЕНТР” гэсэн үйлчилгээнийхээ нэрээр нийтэд танигдсан байгууллага болж үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. 
Мөн Нью тарант ХХК-г 2007 онд барилгын засвар, засал чимэглэлийн ажил эрхлэх чиглэлээр байгуулсан бөгөөд 2010 онд Нью тарант ХХК нь өөрийн Тарант ХХК-нхаа 3 давхар худалдаа үйлчилгээ, оффиссын цогцолбор төвөө барьж ашиглалтанд оруулахад бэлэн болгоод байна. 2009 онд байгуулагдсан Япон Монголын хамтарсан ТОК ХХК нь гадаад худалдааы чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж ирлээ. 
Мөн ховор эрэлттэй сэлбэгийг японоос нь ажлын 14-21 өдөрт багтаан захиалан авч ирдэг. Бид цаашдын сэлбэгийн худалдан авалтыг өргөжүүлэхээр төлөвлөн япон улсын олон компаниудтай холбоо харилцаа тогтоон ажиллаж байна. 
Талбайтай өөрийн гэсэн ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд японы элчин сайдын яамтай олон жил хамтран ажиллаж ирлээ.
Түүхийн товчоон

1. 1997 он. Герман автомашин болон сэлбэгийн худалдааны Старт центр төв.
2. 1998 он. Автомашины будаг, дагалдах хэрэгслийн дэлгүүр
3. 2004 он. Япон автомашины сэлбэгийн худалдаа
4. 2005 он. Япон автомашины худалдаа
5. 2006 он. “Старт центр” -2 салбар /Дако холл/
6. 2007 он. “Старт центр” -3 салбар /Автоплаза/
7. 2007 он. Ньютарант констракшн барилгын засвар, засал чимэглэл
8. 2007 он. Тарант ХХК автомашины засвар үйлчилгээ, автомашины худалдаа, сэлбэгийн худалдаа
9. 2008 он. “Старт центр” -4 салбар /Хурд их дэлгүүр/
10. 2009 он. Япон Монголын хамтарсан ТОК ХХК / гадаад дотоод худалдаа/
11. 2009 он. . “Старт центр” -5 салбар /Дархан аймагт/
12. 2009 он. Япон улс дахь монголын салбар компани JMS bridje LLC
13. 2010 он “Старт центр” сэлбэгийн худалдаа, оффис, сургалт, засвар үйлчилгээний цогцолбор.
14. 2010 он. www.startcenter.mn автомашины портал сайт

Үйл ажиллагаа

Манай компанийн үйл ажиллагаа нь дараах үндсэн чиглэлүүдэд хуваагдана.

1. Гадаад дотоод худалдаа
2. Автомашины худалдаа
3. Авто сэлбэгийн худалдаа
4. Авто засвар үйлчилгээ
5. Барилга угсралт, засвар үйлчилгээ

БИДНИЙ ДАВУУ ТАЛУУД.

* Олон жилийн туршлагатай Монголын анхны Япон сэлбэг импортлогч
* Бүх төрлийн Япон автомашины сэлбэгийг 10-21 хоногийн дотор PC каталогийн дагууяпоноос захиалгаар нийлүүлдэг.
* Өөрийн агуулахад бүх төрлийн суудлын япон автомашины олон төрлийн сэлбэгийн байнгын нөөцтэй
* Дадлага туршлагатай мэргэжлийн баг ажилладаг
* Япон авто сэлбэгийн бөөний болон жижиглэнгийн худалдаа
* Япон улсад салбар компаниа албан ёсоор байгуулсан учраас чанартай сэлбэгээр зах зээлийг тасралтгүй хангах чадвартай.

Утас: Борлуулалтын алба –  465150,88015150, 88035150, 88115150
Салбарууд: “Старт центр -2” Дако Холл сэлбэгийн худалдааны төвийн № 24,16-р лангуу: Утас -88065150
“Старт центр -3” Автоплаза худалдааны төвийн 2 давхрын № 23А дангуу
“Старт центр -4” Хурд их дэлгүүрийн 2 давхрын № 6-р лангуу

Харилцах: Сурталчилгаа тавих - 88115600
“Старт центр" япон автомашин, сэлбэгийн худалдааны төв. БЗД,16-р хороолол, Батлан Хамгаалах  Их Сургуулийн ард
     

 
 


 
 
 

 

 

 

Ангилал : Мэдээлэл | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (507) | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. tsogoo :
    2011-04-14 16:20

    nissan presel mashinii jolooch taliin urd haalganii shil aviya

  2. admin :
    2011-04-01 17:03

    SELBEG ASUUSAN HUMUUS 11485150.88015150.88115150 UTSAND HANDAARAI

  3. s3 motor awna :
    2011-03-29 19:59

    toyotagiin s3 motor bn uu?

  4. Norson :
    2011-03-16 15:43

    Tumurhuyagt Ene company odoog hurtel oligotoi bhgui bgaa ni urdirdalguudad ni bga sh de. Uhsniih ni saihan kompani bdg yum. Muu heden zaluuchuudiin huls huchiig shulj bga biz de. Ingej bsnaas erthen shig halchihval naad hed chini uur arai zuw argaar hooloo olj ideh boloh bh da.

  5. sn :
    2010-02-02 10:52

    ---deleted

  6. azuushka :
    2010-02-01 21:15

    vnen goy yumaa oshoo ih yum hiih bolnoo bodit oorchlolt shine sanaag gerliin hurdaar.

  7. sku :
    2010-01-30 09:27

    dogi bha

Сэтгэгдэлийн тоо : 7

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл