Тарант ХХК

Автомашин худалдаа үйлчилгээ

ßïîí ìàøèí ¿éëäâýðëýã÷äèéí ò¿¿õ

2010-04-09 17:04

Япон улс бол хамгийн том авто машин үйлдвэрлэгч, экспортлогч бөгөөд дэлхийн тэргүүлэгч 10 авто машин үйлдвэрлэгч компанийн зургаа нь энд байдаг болно.Мөн энэ улс бусад олон төрлийн тээврийн хэрэгслүүдийн эх орон юм.Жишээ нь мото спортын техник үйлдвэрлэгч Кавасаки, Ямаха, хүнд механизмын Кубота, Комацу, Хитачи компаниудыг дурдаж болно.Үүнээс гадна дэлхийн хамгийн том авто машин үйлдвэрлэгчдийн тоонд орж явдаг Тоёота, Хонда, Ниссан, Сузуки, Мицубиши, Мазда, Субару зэрэг компаниуд энэ улсад байдаг.
Түүх

1912 оноос 12 морины хүч бүхий тээврийн хэрэгсэл цөөн тоогоор гаргах болсноор Японы авто машины үйлдвэрлэлийн түүх эхэлдэг. Гэвч тэр үед, ялангуяа 1923 оны Кантогийн газар хөдлөлтийн дараа Японы компаниуд гадны авто машинуудтай өрсөлдөх чадваргүй байсан юм.1929 оны байдлаар арван зургаан мянган тээврийн хэрэгсэл гаднаас оруулж ирсэн байхад Японы дотоодын компаниуд дөнгөж мянган ширхэгийг үйлдвэрлэж байв.
Зайбацу гэж нэрлэгдэх Японы эзэнт улсын үеийн үйлдвэр, санхүүгийн нөлөө бүхий конгломератууд гадаадын компаниудтай хамтарсан үйлдвэр байгуулж гадны болон өөрийн загварын авто машинуудыг гаргах болсноор Исузугийн эхлэл тавигдаж, Фиатын Типо 3 – ын суурин дээр Мицубиши А загварын автомашин бий болох зэрэг шинэ эхлэлүүд гарч байв.1935 оноос татвараар импортыг хязгаарлах бодлого явуулсан нь Ниссан, Тоёота, Хино Моторс зэрэг Японы шинэ компаниудад хамгаалалт болсон. Мөн Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнд бэлдэж байсан нь ачааны автомашины хэрэгцээг нэмэгдүүлсэн зэрэг нөхцлүүд бүрдэж байсан ч тухайн үед зам муутай байсан, газар орны нөхцөл байдлаас болоод эрх баригчид далайн тээвэр, төмөр замыг эрхэмлэж байсан зэрэг сөрөг хүчин зүйлс ч байжээ. Дайны дараахь цаг үед томоохон авто машин үйлдвэрлэгчид засгийн газартай нягт холбоотой байсан бөгөөд жижиг хэмжээний компаниудыг нэгтгэж олон улсын тавцан дээр гарч чадах том брэнд бий болгохыг хүчлэн ятгаж байв.Ниссан Мотор компани нь үүний нэг жишээ болох ба Прайм Мотор Компани болон олон бусад жижиг компаниудыг нийлүүлж үүссэн гэдэг.Харин Хонда бол өчүүхэн фирмээс үүсч аливаа нэгдэл зэргээс хол байсан юм. 1957 онд Японы хамгийн анхны авто машин АНУ руу экспортлогдсон нь Тоёота Кроун байсан ба дараагийнх нь Датсун 1000 (1958 онд) байв. 1960- аад онд Япончууд кей кар гэж нэрлэгдэх жижиг тэрэгнүүдийг асар олноор нь гаргаж байсан нь татварын бодлоготой нэлээд холбоотой байв.Тухайн үед дундаж Япон хүн авто машин худалдан авах боломжтой болсон нь үйлдвэрлэлийг огцом нэмэгдүүлж өнөөгийн түвшинд хүрэхэд үсрэлт болсон юм.

Японы үйлдвэрлэгчидийн хийсэн эрэл хайгуулын үр дүнд тэдний авто машинууд улам найдвартай, хямд болж нэр хүнд нь өссөөр 2000 он гэхэд дэлхийн хамгийн том авто машин үйлдвэрлэгч болжээ.Гэвч сүүлийн үед ялангуяа Хятад, Энэтхэг гэсэн шинэ өрсөлдөгчид гарч ирсэн, Японы засгийн газарын бодлогод зарим өөрчлөлт орсон зэргээс болж дэлхийн зах зээл дээр эзлэх хувь хэмжээ нь бага зэрэг буурсан тал бий.

Японы авто машины үйлдвэрлэлийн түүхийн он дарааллаас
 

 1911

 Квайшинша Моторкар Уоркс байгуулагдав.

 1917

 Мицубиши Моторс анхны авто машинаа гаргав.

 1918

 Исузу анхны авто машинаа гаргав.

 1924

 1927-Отомо загвар гарч байв.

 1931

 Мазда Маздаго үйлдвэрлэгдэв.

 1935

 Тоёота анхны авто машинаа гаргав.

 1937

 Сузуки туршилтын загвар гаргав.

 1952-1966

 Прайм Мотор Компани (Ниссанд нэгдсэн).

 1963

 Хонда анхны авто машинаа гаргав.

 1967

 Японы авто машин үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдав.

 1986

 Акура(Хонда) АНУ-д анх гарав.

 1989

 Лексус(Тоёота) АНУ-д анх гарав.

 1989

 Инфинити(Ниссан) АНУ-д анх гарав.

 2003

 Тоёота Скион-ыг гаргав.


2005 оны үйлдвэрлэл

2005 онд Японд 10 799 299 авто машин үйлдвэрлэгджээ.Энд 12 гол үйлдвэрлэгчдийг харуулав.

 

  

 Нийт авто машин

 3789582

 Суудлын авто машин

 3374526

 Бага оврын ачааны авто машин

 176909

 Хүнд даацын авто машин

 185910

 Автобус

 52237

 


  

 Нийт авто машин

1451212

 Суудлын авто машин

1221086

 Бага оврын ачааны авто машин

83855

 Хүнд даацын авто машин

140188

 Автобус

6053

 

  

 Нийт авто машин

1261994

 Суудлын авто машин

1213352

 Бага оврын ачааны авто машин

48642

 Хүнд даацын авто машин

 

 Автобус

 

 

 


  

 Нийт авто машин

1090786

 Суудлын авто машин

921008

 Бага оврын ачааны авто машин

169778

 Хүнд даацын авто машин

 

 Автобус

 

 

 


  

 Нийт авто машин

864929

 Суудлын авто машин

806064

 Бага оврын ачааны авто машин

56434

 Хүнд даацын авто машин

2431

 

  

 Нийт авто машин

 724509

 Суудлын авто машин

 539206

 Бага оврын ачааны авто машин

 173107

 Хүнд даацын авто машин

 13196



Мицубиши

  

Ангилал : Зөвлөгөө | Нийтэлсэн : **no name | Уншсан (300) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл